Лам хуврагуудын хооллолтын дэглэм
Өнөөдөр 9 цаг 27 минут
Эрдэнэзуугийн хийдээс гадна 1654 онд анх суурь нь тавигдаж хурал
номынхоо ажлыг нүүдлийн байдлаар явуулж байснаа 1838 онд Дандарын ёсны
сүм дуган барьж суурьшсан Гандантэгчинлэн хийд нь шашны хамгийн том
төвүүдийн нэг болсон байв.
Дэлгэрэнгүй үзэх >
Урин дулааны улирлын хоол ундаа
2012 оны 5 сарын 10
Урин дулааны улирал ирж хүмүүс мах, өөх тостой хоолны хэрэглээгээ аль
болох багасган өдөр тутмын хоолондоо сүү, цагаан идээ, шинэхэн ногоо,
жимс, тэдгээрийн шүүсийг түлхүү хэрэглэж занших нь таны эрүүл мэндэд
тустай. Үүнтэй холбогдуулж мэргэжлийн бэсрэг зөвлөгөөг толилуулж байна.
Дэлгэрэнгүй үзэх >
Мацаг барих ёсны тухайд
2012 оны 4 сарын 30
Хүмүүс эрүүл байхын тулд ажил амьдралын зөв дэглэм, зөв хэв маягийг
мөрдөж байх хэрэгтэй. Эрүүл байхын нэг үндэс нь зөв хооллолтын дэглэм
баримтлах явдал. Зөв хооллолтын дэглэмд хамаарах нэг зүйл бол мацаг
барих буюу хоол сойх ёс юм. Мацаг гэдэг нь ямар нэг шалтгаанаар хоол
идэх эсвэл ус уухаас тодорхой хэмжээгээр юм уу бүрэн татгалзах гэсэн
ойлголтыг илэрхийлнэ.
Дэлгэрэнгүй үзэх >
Аминдэмийн ач тус, эх үүсвэр
2012 оны 4 сарын 23
Амьд организмын бодисын солилцоог зохицуулагч химийн янз бүрийн бүтэц
бүхий органик нэгдлийг витамин буюу аминдэм гэж нэрлэдэг. Бүр өнгөрөгч
зууны эхэнд Польшийн эрдэмтэн Кузимер Фунз цагаан будааны хальснаас азот
агуулсан талст бодис цэврээр гарган авч үүнийгээ витамин гэж нэрлэжээ.
Дэлгэрэнгүй үзэх >
Ахмад настны хооллолтын асуудалд
2012 оны 4 сарын 17
Дэлхийн практикт ахмад настнуудыг дотор нь хэд хэдэн ангилалд авч үздэг.
Эрдэмтэд 50-60 насны хүмүүсийг ахмад настны эхэн үе, 61-74 насыг ахмад
нас, 75-аас дээш насыг өвөгжөөл нас, 90-ээс дээш насыг өндөр настанд тус
тус хамааруулан ангилж үзсэн буй.
Дэлгэрэнгүй үзэх >
Хүүхдийн хоолны онцлог
2012 оны 4 сарын 2
Хүүхдийн эрчимтэй өсөлт, хөгжилттэй уялдан уургийн хэрэгцээ нь насанд
хүрсэн хүмүүсийнхээс их бөгөөд энэ нь хүүхдийн биеийн 1 кг жинд 1,3-1,5 г
уураг ногдоно гэсэн үг. Сургуулийн бага ангийн сурагчдын уургийн
хэрэгцээ 1 кг жинд 2,5-3 г, дунд, ахлах ангийнхад 2 г-аас багагүй байх
ёстой гэж үздэг.
Дэлгэрэнгүй үзэх >
Бид хоол хүнснийхээ тухай хэр мэддэг вэ?
2012 оны 3 сарын 25
“Хүнс маань эм болж, эм маань хүнс байх ёстой” гэсэн мэргэн сургаалийг
Эртний Грекийн суут ухаантан, эмч Гиппократ нэгэнтээ айлдсан буй.
Дэлхий ертөнцөд оршин амьдрагч амьд организмуудаас хоол хүнсийг
ухамсартайгаар, тэгэхдээ хамгийн олон төрлөөр нь, бас их хэмжээгээр
хэрэглэгч нь хүн билээ. Манай улс “Эрүүл монгол хүн” үндэсний
хөтөлбөрийг хэрэгжүүлж буй өнөө үед хүн амын хоол хүнс, хэрэглээний
боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх зорилгоор хүнс, хоолны ач
холбогдол, бие организмд үзүүлдэг эерэг болон сөрөг нөлөө, хоол хүнсээ
боловсруулж, тохируулан хэрэглэх, зөв хооллолтын дэглэмийн талаар бичсэн
цуврал нийтлэл, зөвлөмжөөс уншигч танаа толилуулж байна.
Дэлгэрэнгүй үзэх >
Вегетарианизм ба монголчуудын уламжлалт хоол хэрэглээ
2012 оны 3 сарын 5
Эдүгээ орон орны эрдэмтэн судлаачид, ялангуяа эмч нар хүмүүсийн хооллох
зарчмын физиологи үндсийг судалсны үндсэн дээр гол төлөв хоол тэжээлийн
бодисын хэмжээг хязгаарлахад чиглэсэн махан хоолноос татгалзах, зөвхөн
түүхий хүнс, эсвэл өөр зүйлтэй холихгүй дангаар хэрэглэх хоол хүнс идэж
хэвших, вегетариан буюу ургамлын гаралтай хүнс (цагаан хоол) грек самар
мэтийг хэрэглэх, мацаг барьж өлсгөлөн байх, хоолны өмнө ус уух,
сэтгэхүй, оюуны түвшинд биеийн эд эсээ удирдах буюу оюун санаагаараа
хооллох, түүнчлэн хүнсний зүйлийг зөв хослуулан хэрэглэх талаар нийтлэг
шинжтэй боловч өөр хоорондоо зөрчилтэй янз бүрийн санал дэвшүүлж байна.
Дэлгэрэнгүй үзэх >